Би өөрийн хэлийг суулгасан боловч Удирдлагын самбар Англи хэл дээр хэвээрээ байна
2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 17:18
администратор
Удирдлагын самбарны хувьд олон хэлний боломж байгаа бөгөөд та өөрийн хэлний багцыг олж аваад Суулгагчаар дамжуулан суулгана. Үүний дараа Нэмэлтүүд цэсний Хэлний удирдагч хэсэгт Удирдлагын самбарны хэл сонгох хэсэгт өөрийн хэлийг Үндсэн сонголт болгоно. Таны Удирдлагын самбар тэр дороо хэлээ өөрчлөх болно. Удирдлагын самбарт нэвтрэх эрхтэй хэрэглэгчид нь өөрсдийн бүртгэл дээр дуртай хэлээ сонгож болно. Үндсэн сайтын хэлээ ч сонгох боломжтой. Joomla!-гийн хамгийн сүүлийн хувилбарт тохирох хэлийг та Joomla!-гийн Орчуулга хэсгээс авна уу.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 17:18 )
|
PDF үүсгэгч нь зураг, тусгай тэмдэгтүүдийг гаргах уу?
2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 17:14
администратор
Тийм! Joomla! 1.5-аас өмнөх хувилбарт нийтлэлийн зөвхөн текстэн мэдээлэл нь, зөвхөн ISO-8859-1 кодчлолоор гардаг байсан. Шинэ PDF үүсгэгчтэй болсноор Нийтлэл нь бүрэн эхээрээ зургийн хамт PDF файл болон гарах болно. PDF үүсгэгч нь мөн UTF-8 текстийг таних бөгөөд ямарч хэлний тэмдэгтийг үүсгэж чадна. Шаардлагатай фонт нь суусан байх ёстой бөгөөд хэлний багц суух үед автоматаар хийгддэг.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 17:14 )
Ангилаагүй Нийтлэл гэж юу вэ?
2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 15:14
администратор
Ихэнх нийтлэлүүд Хэсэг, Бүлгүүдэд ангилагдсан байдаг. Зарим тохиолдолд та нийтлэлийг яг хаана ангилахаа мэдэхгүй байгаа үед Ангилаагүй гэсэн Хэсэг/Бүлэгт оруулж болно. Ангилаагүй гэж тэмдэглэсэн нийтлэлүүдийг статик мэдээллийн нэгэн адил зохицуулах болно.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 15:14 )
|
Нийтлэлийг хэрхэн устгах вэ?
2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:19
администратор
Нийтлэлийн бүрмөсөн устгахын тулд эхлээд устгахыг хүссэн нийтлэл(үүд)-ээ сонгоод Хогийн саванд оруулна. Дараа нь Нийтлэлийн хогийн сав руу ороод бүрмөсөн устгахыг хүссэн нийтлэл(үүд)-ээ устгана. Нийтлэлийг бүрмөсөн устгасан бол мэдээллийн баазаас устдаг учраас сэргээх боломжгүй.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:19 )
Мамботууд яасан бэ?
2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:17
администратор
Мамботыг Нэмэлт (Plugin) гэж нэрлэсэн. Мамботуудыг Мамбо дээр гаргасан бөгөөд мэдээллийг автоматаар өөрчлөх зорилгоор туслагч байдлаар хэрэглэгдэж ирсэн. Joomla! 1.5-д Нэмэлт нь мамботоос илүү чадалтай болсон. Нэмэлтүүд нь мэдээллээс гадна үндсэн суурь хэсэгт хүрч ажиллаж чадна.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 09:17 )
|
|
|
|
|
|
|
Хуудас 5-с 1 |