Joomla! нь вэб мэдээллийг харуулах олон уян хатан хэлбэрүүдтэй. Та өөрийн блог, эсвэл мэдээний сайт, бүүр эсвэл компаний вэбсайт хийж байгаа эсэхийг үл хамааран Joomla!-д мэдээллийг харуулах олон боломжууд байна. Өөрийн хэрэгцээнд тохируулах динамикаа сольж болно. Хуудас хэрхэн тавигдахыг Joomla!-д Харагдац гэдэг. Доорхи тусламж нь танд мэдээллээ зөв харуулахад туслах болно.
Мэдээлэ
Joomla! нь шинэ мэдээлэл оруулах, нэмэхэд асар хялбар. Таны дизайн загвар mainbody код байгаа газар бүх мэдээллийг байрлуулдаг. Joomla!-д үндсэн 3 төрлийн харагдац хэлбэр байдаг бөгөөд нэмэлт үзүүлэлтээр тохируулж болдог. Таны мэдээллийг харуулах цэсний зүйлийн тохиргоо хэсэгт харуулах үзүүлэлтүүдийг тохируулна. Та цэсний зүйл үүсгэхдээ мэдээллээ хэрхэн харуулахаа сонгоно.
Блог харагдац
Блог харагдац нь сонгосон хэсэг, бүлгийн блог төрлөөр бүх нийтлэлүүдийг блог хэлбэрээр загварын үндсэн хэсэгт харуулна. Энэ нь тухайн хэсэг эсвэл бүлгийн нийтлэлүүдийн гарчиг болон оршил текстийг харуулдаг. Үндсэн тохиргоо болон тохиргоонуудаар энэ хэлбэрийг цэсэн дээрээс тохируулж болно.
Блог архив харагдац
Блог архив харагдац нь түрүүний блог харагдацтай төстэй боловч өмнөх он, сарыг сонгох доош задрах цэс, тухайн сонгосон огнооноос хайх хайлтын нүд нэмэгдэж гардаг.
Жагсаалт харагдац
Хүснэгтэн жагсаалт харагдац нь тухайн хэсэг эсвэл бүлгийн нийтлэлүүдийн гарчгийн хүснэгтэн жагсаалтыг харуулна. Нийтлэлийн оршил текст харагдахгүй, зөвхөн гарчиг нь харагдана. Та хэдэн гарчиг харагдахыг үзүүлэлт дээр нь тохируулна. Мөн хэрэглэгчдэд хэдэн мэдээлэл харуулахыг (50 хүртэл) шүүх сонголтыг харуулдаг.
Хүрээлэгч
Хүрээлэгч (wrapper) нь танд бусад програм, өөр вэбсайтны хэсгийг өөрийн Joomla! сайтд байрлуулах боломж олгодог. Хүрээлэгчид багтсан мэдээлэл нь "mainbody" кодоор тодорхойлсон үндсэн мэдээллийн хэсэгт таны вэбсайтны нэгэн хэсэг мэт харагдана. Хүрээлэгч нь таны вэбсайтны мэдээллийн хэсэгт IFRAME оруулах ба дизайн загварыг гадуур нь хэрэглэснээр ердийн нэгэн нийтлэл мэт харагдана.
Мэдээллийн үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд нь харагдацын төрөл тус бүрийн Цэсний зүйлийн тохиргооны баруун талд байна. Таны ямар төрөл тохируулж байгаагаас шалтгаалан янз бүр байна.


