Joomla! Агуулгын Удирдлагын Системийн Монгол хувилбар 1.5.14 нь 2009 оны 9-р сарын 29-нд Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр нээгдэх бөгөөд та бүхэн дараахи холбоосоор татан авна уу: http://www.n20.mn/media/Joomla_1.5.14-Mongolian-Stable-Full_Package.zip
Joomla!-гийн сүүлийн хувилбар болох Joomla! 1.5.14 дээр суурилан бүтээгдсэн бөгөөд шинэ хувилбар гарах тухай бүр та бүхэнд хамгийн сүүлийн хувилбарт шинэчлэгдэн хүрэх болно.
Joomla! Монгол АУС v1.1
|
Joomla! Монгол АУС-г ашиглаж байгаа вэбсайтууд |
~13200 |
|
Joomla! Монгол АУС-г ашиглаж байгаа төрийн байгууллагын вэбсайтууд |
73 |
|
АНУОУХА-н тусламжтай нээгдсэн вэбсайтууд |
8 |
|
АУС-н сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид |
295 |
|
АУС-н сургалтанд хамрагдсан татварын байцаагчид |
40 |
|
Joomla! лекц, сургалтанд хамрагдсан хүмүүс, оюутнууд |
1200 |
Joomla! 1.5 Монгол хувилбар
Joomla! Үндсэн багийнхан цоо шинээр бүтээсэн Joomla! 1.5 хувилбар нь аль хэдийн алдаршаад байсан Joomla!-г улам цаашид хөгжүүлж салбарынхаа шилдэг АУС-үүдийн нэг болгосон юм. Joomla! 1.5 хувилбарт дараахи шинэ боломжууд багтсан:
- Иж бүрэн Монгол хувилбар. Joomla! АУС-ын Үндсэн сайт (Front-End), Удирдлагын Самбар (Control panel эсвэл Back-End), Суулгац (Installation) болон Жишээ мэдээлэл (Sample data) бүгд Монгол хэл дээр орчуулагдан гарлаа.
- Хялбар байдал, удирдах боломж. Joomla! 1.5 хувилбарыг мөр болгоныг шинээр бичсэн бөгөөд аюулгүй байдал, ажиллагааг сайжруулж чадсан
- Unicode UTF-8 кодчлолыг бүрэн дэмжсэн. Олон улсын үсгийн кодчлол – Unicode нь аливаа мэдээллийн технологийн шийдлийг олон хэлтэй болгох, Монгол гэх мэт хэл рүү нутагшуулах ажлыг асар хялбар болгодог
- Нэмэлтийн шинэ загвар. Нэмэлтүүд (Компонентууд, модулиуд, дизайн загвар гэх мэт) нь Joomla! АУС-н боломжуудыг илүү өргөтгөн сайжруулдаг. Нэмэлтийн шинэ загварчлал нь гуравдагч хөгжүүлэгчдийг илүү найдвартай, аюулгүй байдлыг хангасан шийдэл хөгжүүлэхийг шаардах болсон
- Удирдлагын самбарын Монгол хэлний багц. Joomla! 1.0 хувилбарын удирдлагын самбар орчуулагдах боломжгүй байсан учир Joomla! Монгол 1.1 хувилбарт өөрчлөн бүрэн орчуулсан билээ. Joomla! 1.5 хувилбар нь өөрийн гэсэн хэлний багцтай болсон учир нэмэлт өөрчлөлтгүйгээр шууд хөрвүүлэн нутагшуулах боломжтой болсон юм
- Сайжруулсан цэсний удирдлага. Шинэ цэсний удирдлагын тусламжтайгаар вэб администраторууд нь цэсний холбоосын төрлийг шууд өөрчлөх боломжтой болсон юм. Шинэ харагдацуудын тусламжтайгаар мэдээллийг төрөл бүрийн байдлаар хэрэглэгчдэд хүргэх болсон
- Шинэ FTP холбогч. Joomla! 1.5 хувилбарын чухал шинэ боломжуудын нэг нь FTP холбогч бөгөөд вэб админууд нь өөрсдийн Joomla! вэбсайт руу зураг, бичиг баримтуудыг шууд оруулах боломжтой болсон юм. Өмнөх хувилбар дээр гарч байсан файл, фолдерын зөвшөөрлөөс шалтгаалсан аюулгүй байдлын эрсдлийг шийдсэн том өөрчлөлт болсон юм.


