Joomla! Day Mongolia 2009

USAID-н тусламж дэмжлэг

И-мэйл Хэвлэх PDF
USAID_Logoeprc_logo
ЭЗБШӨЧ төсөл (http://www.eprc-chemonics.biz) нь Монголын Татварын Ерөнхий Газартай хамтран гүйцэтгэсэн олон нийтийн харилцааг сайжруулах ажлын хүрээнд хоёр асуудал анх тулгарсан юм. Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг нь мэдээллийн технологийн шийдлүүдийг бүрэн ойлгож суралцан хэрэглэхэд хангалтгүй байсан болон төсвийн хөрөнгийн хүрэлцээ муугаас найдвартай, аюулгүй байдлыг хангасан вэбсайд зориулсан Агуулгын удирдлагын систем худалдан авах боломжгүй байсан юм. Эдгээр асуудлуудын улмаас төрийн вэбсайтууд хуучин мэдээлэлтэй, аюулгүй байдлын эрсдэл өндөр, хамгийн гол төр олон нийтийн харилцаа холбоо сул байсан.

Энэ асуудлуудыг шийдэхэд аливаа шийдэл нь Олон нийтийн нээлттэй лицензийн дагуу үнэгүй, нээлттэй эхийн байх ёстой бөгөөд компьютер анхан шатны мэдлэгтэй хэн боловч хэрэглэхэд хялбар байх хэрэгтэй. Шилдэг АУС-үүд дундаас хэрэглэхэд хялбар, нутагшуулан ашиглах боломжтой гэдэг үүднээс Joomla! АУС-г сонгон ажилласан.

АНУОУХА (USAID, http://www.usaid.gov/mn)-н дэмжлэгийн үр дүнд бүрэн орчуулсан Joomla! Монгол хувилбарыг анх 2007 оны 6 сард гаргасан юм. Дараагийн 6 сард сайтар шалгаж, шинэчлэн сайжруулсны үр дүнд албан ёсны хувилбарыг 2007 оны 12-р сард олон нийтэд танилцуулан түгээсэн юм. Joomla! 1.0.15 хувилбартай нийцүүлэн шинэчилсэн Joomla! Монгол 1.1 хувилбарыг 2008 оны 3-р сард гард олны хүртээл болгосон.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ЭЗБШӨЧ төсөл, МХХТШГ-ын хамтын ажиллагааны үр дүнд Joomla! Монгол хувилбарыг ашиглан төрийн байгууллагуудын 100 гаруй вэбсайтууд шинээр нээгдэн ажилласан билээ. Joomla! Монгол хувилбарыг гаргаснаас хойш зохион байгуулсан хамтарсан 8 удаагийн сургалтанд нийтдээ 295 төрийн албан хаагчид оролцсон бөгөөд энэ нь амжилттай хэрэгжүүлэх гол арга хэмжээ болж байсан юм.

Joomla! 1.5 хувилбар 2008 оны 1-р сард анхны хувилбар гарсан бөгөөд Үндсэн вэбсайтын орчуулгыг 2 сарын дараа гарган олон нийтэд хүргэсэн. Мөн цаашдаа вэбсайтуудаа Joomla! 1.5 шинэ хувилбарт шилжүүлэх, шинэ вэбсайтуудыг Joomla! 1.5 дээр хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж сургалтууд зохион байгуулсан бөгөөд Монголын вэбсайт сонирхон бүтээгчид, компьютерын компаниуд өргөнөөр хэрэглэж байгаа билээ.