Дэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29-нд 9 цагаас, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ, http://www.cabinet.gov.mn), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ, http://www.ictpa.gov.mn), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА, http://www.usaid.gov/mn/), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
- GPL лицензийн дагуу үнэгүй ирдэг учир зардал багатай
- Англи хэлний мэдлэггүй болон мэдээллийн технологийн мэргэжлийн бус хүмүүст зориулсан харагдац нь бүрэн Монгол хэл дээр
- Хэрэглэхэд хялбар удирдлагын самбар
- Системийн ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх олон олон үнэгүй нэмэлтүүд.
Joomla! Day Mongolia 2009
Joomla! Day Mongolia 2009-н зорилтууд нь:
- ЗГХЭГ, МШХХТГ, ЭЗБШӨЧ төслийн хамтын бүтээл Joomla! 1.5 Монгол хувилбарын үндэсний нээлтийн ажиллагаа
- Монголын Компьютерын зах зээл, хөгжүүлэгчдэд нээлттэй эхийн програм хангамжийн лицензийн мөн чанар, үндсэн шаардлагын талаар мэдээлэл өгөх
- Joomla! 1.5 хувилбарыг танилцуулах, Монгол хувилбарыг үзүүлэх
- Нээлттэй ярилцлага болон “Joomla! Хэрэглэгчдийн бүлгэм – Монгол” зохион байгуулах асуудлыг хэлэлцэх
Бид анх 2007 онд та бүхэнд Joomla! 1.0.15 хувилбарыг Joomla! Mongol 1.1 гэсэн нэртэйгээр хүргэж байсан бол одоо хамгийн сүүлийн Joomla! 1.5.14 хувилбарын Front-End буюу үндсэн вэбсайт, Installer буюу Суулгац, Control Panel буюу Удирдлагын самбар, Sample data буюу Жишээ мэдээллийг бүгдийг Монгол хэлнээ багтаасан "Joomla! 1.5 Mongolian edition" хувилбарыг та бүхэнд энэхүү өдөрлөгийн үеэр өргөн барих болно.
Бидний ажлыг байнга дэмжин ажиллаж төр, олон нийтэд Joomla! Агуулгын удирдлагын системийг үнэ төлбөргүйгээр хүргэхэд дэмжин ажиллаж байгаа ЗГХЭГ, МШХХТГ, АНУОУХА болон Joomla! багийнханд талархлаа илэрхийлье. Joomla! өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий вэбсайтыг маргааш та бүхэнд дэлгэн тавих бөгөөд 9-р сарын 30-нд Joomla!-гийн анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд 9-р сарын 29-ны нээлтийн ажиллагааны үеэр бүртгэлийг явуулахыг анхаарна уу.


