Асуулт байна уу? 210,000 гаруй гишүүнтэй Joomla! Хэлэлцүүлэг forum.joomla.org нь шинэ төдийгүй туршлагатай хэрэглэгчдийн хувьд ч мэдээллийн сайн эх сурвалж болдог. Өөрийн вэбсайтд хийхийг хүссэн зүйлийнхээ талаархи хамгийн хэцүү асуултыг ч асууж, хариулт шийдэл авах болно.
Та өөрийн шинэ вэбсайтыг танилцуулмаар байна уу? Тэгвэл Сайтын танилцуулга хэсэгт өөрийн вэбсайтыг тавиарай.
Та хувь нэмрээ оруулахыг хүсч байна уу?
Та Joomla!-тай ажиллахад зугаатай байгаа бол ажиллаж эхлэхэд юу нь болохгүй гэж. Бид Joomla! хэрэглэгчдийг хувь нэмрээ оруулагч болон өсөхөд тусалдаг. Joomla!-гийн хөгжилд хувь нэмрээ оруулах хэд хэдэн арга байна:
- Joomla!-гийн талаархи мэдээ илгээх. Бид JoomlaConnectTM дээр Joomla!-гийн талаархи мэдээнүүдийг нэвтрүүлдэг. Хэрвээ танд олон нийттэй хуваалцах шинэ мэдээ байгаа бол хэрхэн холбогдох талаар эндээс үзэж болно.
- Алдааны мэдээлэл өгөх, шинэ боломжийн хүсэлтээ бүртгэл дээр оруулна уу. Үүний тулд Алдаа мэдэгдэх хуудсаас алдааны мэдээллийг хэрхэн зөв өгөх талаар мэдээлэл авна уу.
- Шинэ эсвэл хуучин алдааны засвар нэмэрлэх. Үүний тулд Засвар оруулах хуудсаас хэрхэн засварын мэдээ оруулах талаар үзнэ үү.
- Мөн Хөгжүүлэлтийн хэлэлцүүлэг-т нэгдэж Joomla!-г хэрхэн хөгжүүлж болох талаар өөрийн санаа бодлыг хуваалцана уу. Бид шинэ саналыг дуртай хүлээн авах бөгөөд томоохон хэмжээний өөрчлөлтийг түүнтэй хамаатай кодыг хамт явуулбал зүйтэй юм.
- Дараахи Joomla Ажлын хэсгүүд-д нэгдэж өөрийн мэдлэг туршлагыг Joomla!-гийн олон нийтэд нэмэрлэнэ үү.
Эдгээр нь таны хувь нэмрээ оруулж болох цөөн хэдэн аргууд юм. Joomla!-д Хувь нэмрээ оруулах хуудсаас өөр олон арга замын талаар үзээрэй.


