Joomla! Day Mongolia 2009

Тусламж ба Мэдээлэл

И-мэйл Хэвлэх PDF

Тусламж

Joomla! АУС-н тусламжийг хэд хэдэн газраас авч болно. Хамгийн гол эх сурвалж гэвэл Joomla! Албан Ёсны Тусламжийн Вики юм. Joomla! хөгжихийн хирээр мэдээллийг өргөжүүлэн шинэчилж байдаг. Шинээр нэмэгдэх зүйлс ч зөндөө байгаа!

Мэдээж та АУС-ийн өөрийн тусламжийн хэсгийг хэрэглэж болно. Удирдлагын Самбарын дээд цэсний Тусламж холбоосоор орсноор та олон зүйлст хариулт авах болно.

Өөр нэгэн мэдээллийн эх сурвалж гэвэл Хэлэлцүүлэг юм. Joomla! хэлэлцүүлэг дээр олон нийтийн гишүүдээс гадна Joomla! Үндсэн гишүүд, Ажлын хэсгийн гишүүдээс ч тусламж, дэмжлэг авч болно. Хэлэлцүүлэгт танд хэрэгтэй төрөл бүрийн аргаар асар их мэдээлэл байгаа.

Өөр хоёр эх сурвалж гэвэл Joomla! Хөгжүүлэгчдийн Сайт ба Joomla! Нэмэлтийн Сан - (JED) юм. Joomla! Хөгжүүлэгчдийн Сайт нь туршлагатай програм зохиогчдод олон төрлийн техникийн мэдээлэл өгдөг бөгөөд бусад хүмүүст ч өөрт хэрэгтэй мэдээллийг авдаг. Joomla! Нэмэлтийн сан нь яг тусламжийн сайт биш боловч та өөрийн вэбсайтыг өргөжүүлэх боломжтой маш олон нэмэлтүүдийг авч болно.

Joomla! Хөгжүүлэгчид, Алдаа олох багийн гишүүд нь өөрсдийн ажлын тайлан болон програмчлах аргууд, аюулгүй байдлын талаар өөрсдийн блог дээр бичиж байдаг.

Мэдээлэл

Joomla! Мэдээлэл нь Joomla! Албан Ёсны Тусламжийн Вики дээр суурилна. Та эндээс эхлэн суралцагчдад, суулгацын талаар, ахиулан шинэчлэх, Түгээмэл асуулт хариулт, хөгжүүлэгчдийн мэдээлэл зэрэг олон төрлийн тусламж мэдээллийг авна. Мэдээллийн баг нь зохицуулж байдаг бөгөөд та ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулж болно.

Joomla!-гийн талаар бичсэн олон ном байдаг бөгөөд Joomla! Дэлгүүр-ээс үзэж худалдан авч болно.