Joomla! Day Mongolia 2009

Joomla!-д тавтай морилно уу!

И-мэйл Хэвлэх PDF
Joomla! нь динамик вэбсайтыг олон хэл дээр байгуулах, олон нийтийн вэбсайт, дуу хөгжмийн вэбсайт, блог, цахим худалдааны вэбсайт зэрэг олон төрлийн вэбсайтыг түргэн, хялбар байгуулахад зориулсан үнэгүй нээлттэй эхийн агуулгын удирдлагын систем (АУС) юм.


Joomla! ЛогоJoomla! нь HTML, бичиг баримтууд, медиа файлуудыг нийтлэн удирдах ажиллагааг энгийн хялбар болгох хэрэглэгчийн самбарыг хангаж өгдөг. Joomla! нь дотоод болон гадаад вэбсайтд олон төрлийн байгууллагуудад хэрэглэгдэж байгаа бөгөөд хэдэн зуун мянган хэрэглэгч, дэмжигчидтэй юм.

Өргөн баялаг сантай хөгжүүлэгчдэд зориулсан мэдээллийн хэсэгтэй учраас Joomla! нь вэбсайтын харагдац, гадаад төрх, хэлбэр, удирдлага болон бусад програм хангамжтай холбох зэргээр төрөл бүрээр хялбар өөрчлөх боломжтой.

Joomla! нь хэрэглэгчийн орчинг илүү хялбар болгосноор вэбсайт хөгжүүлэгчдэд улам илүү боломжоор хангана. Илүү хүчтэй вэбсайт бүтээхийг хүсч байгаа бол Joomla! 1.5 нь танд тийм боломжийг олгоно.

Шинэ бүтэц, цоо шинэ кодчлол, тогтвортой байнгын хөгжүүлэлтээрээ танд 'дараагийн шатны АУС'-ийг хүргэж байна. Та систем бүтээгч эсвэл эхлэн суралцагч аль нь ч бай Joomla! нь таныг дараагийн шатанд ахин шинэ төрлийн вэбсайт бүтээхэд туслах болно. 'АУС-ээр ч зогсохгүй' гэдэг нь бид Joomla!-д илүү их хүчин чадал, өргөтгөх боломж өгөхийн тулд хичээн ажилласан арга зам бөгөөд Joomla! нь таны сэтгэж хүссэн хэмжээндээ хүргэн хөгжүүлэхэд илүү дөт замаар туслах болно.

Вэбсайттай болохыг хүсч байна уу? Joomla!-г сонго!