Joomla! Day Mongolia 2009 амжилттай болж өндөрлөлөө
2009 оны 10-р сарын 02, Баасан гариг, 10:29
Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг анх удаагаа Монгол улсад 2009 оны 9-р сарын 29-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 9-р сарын 29-ний өглөө Мэдээллийн Технологийн Үндэсний Паркд болсон өдөрлөгийн нээлтэнд Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлж нээснээр өдөрлөг албан ёсоор эхэлсэн билээ. Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 9-р сарын 30-нд Нээлттэй Нийгэм Хүрээлэн дээр зохиогдсон Joomla! 1.5 Монгол хувилбарын үнэгүй сургалтанд янз бүрийн байгууллага, их дээд сургуулиудаас 80 гаруй хүмүүс оролцлоо. Ингээд Монгол улсад нээлттэй эхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулсан Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг маш амжилттай болсныг хэлэхэд таатай байна.
Read more...
|
Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн эхний өдөр
2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 15:35
Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн эхний өдөр амжилттай боллоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлсэн бөгөөд бүх Монголчуудын хувьд чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцлон тэмдэглэлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд мөн ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Д.Одбаяр, АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй ЭЗБШӨЧ төслийн удирдагч Фернандо Бертоли, Joomla! үндсэн багийн төлөөлөгч Райн Озимек, Нүүдэлчид 2.0 багийн ахлагч Т.Алтансүх, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын хэлтсийн дарга А.Мөнхбат, хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж нар оролцож үг хэллээ.
Read more...
Joomla! Day Mongolia 2009
2009 оны 9-р сарын 21, Даваа гариг, 03:24
Дэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29-нд 9 цагаас, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ, http://www.cabinet.gov.mn), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ, http://www.ictpa.gov.mn), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА, http://www.usaid.gov/mn/), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Read more...
Joomla! 1.5 Монгол хувилбар
2009 оны 9-р сарын 21, Даваа гариг, 07:00
Joomla! Агуулгын Удирдлагын Системийн Монгол хувилбар 1.5.14 нь 2009 оны 9-р сарын 29-нд Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр нээгдэх бөгөөд та бүхэн дараахи холбоосоор татан авна уу: http://www.n20.mn/media/Joomla_1.5.14-Mongolian-Stable-Full_Package.zip
Joomla!-гийн сүүлийн хувилбар болох Joomla! 1.5.14 дээр суурилан бүтээгдсэн бөгөөд шинэ хувилбар гарах тухай бүр та бүхэнд хамгийн сүүлийн хувилбарт шинэчлэгдэн хүрэх болно.
Read more...
USAID-н тусламж дэмжлэг
2009 оны 9-р сарын 21, Даваа гариг, 07:12
ЭЗБШӨЧ төсөл ( http://www.eprc-chemonics.biz) нь Монголын Татварын Ерөнхий Газартай хамтран гүйцэтгэсэн олон нийтийн харилцааг сайжруулах ажлын хүрээнд хоёр асуудал анх тулгарсан юм. Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг нь мэдээллийн технологийн шийдлүүдийг бүрэн ойлгож суралцан хэрэглэхэд хангалтгүй байсан болон төсвийн хөрөнгийн хүрэлцээ муугаас найдвартай, аюулгүй байдлыг хангасан вэбсайд зориулсан Агуулгын удирдлагын систем худалдан авах боломжгүй байсан юм. Эдгээр асуудлуудын улмаас төрийн вэбсайтууд хуучин мэдээлэлтэй, аюулгүй байдлын эрсдэл өндөр, хамгийн гол төр олон нийтийн харилцаа холбоо сул байсан.
Read more...
|
|
|
|
|
|
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |