Joomla! Day Mongolia 2009

Joomla! Day Mongolia 2009 амжилттай болж өндөрлөлөө

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteJoomla! Day Mongolia 2009 өдөрлөг анх удаагаа Монгол улсад 2009 оны 9-р сарын 29-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 9-р сарын 29-ний өглөө Мэдээллийн Технологийн Үндэсний Паркд болсон өдөрлөгийн нээлтэнд Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлж нээснээр өдөрлөг албан ёсоор эхэлсэн билээ. Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 9-р сарын 30-нд Нээлттэй Нийгэм Хүрээлэн дээр зохиогдсон Joomla! 1.5 Монгол хувилбарын үнэгүй сургалтанд янз бүрийн байгууллага, их дээд сургуулиудаас 80 гаруй хүмүүс оролцлоо. Ингээд Монгол улсад нээлттэй эхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулсан Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг маш амжилттай болсныг хэлэхэд таатай байна.

Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгт манай залуучууд, оюутан залуус идэвхтэй оролцсонд гүнээ талархаж байна. Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан сургалтанд Joomla! 1.5 Монгол хувилбарыг татан авч суулгахаас эхлээд энгийн вэбсайт бүтээх, дизайн загварыг өөрчлөх, өргөн хэрэглээний нэмэлтүүдийг суулган тохируулах болон аюулгүй байдлыг ханган ажиллуулах талаар заасан бөгөөд Joomla! АНУ багийн гишүүн Райн Озимек мөн оролцсон юм.

Joomla! Day Mongolia 2009 нь дэлхийн бусад орнуудад болсон өдөрлөгүүдээс олон талаараа илүү амжилттай болсныг Joomla! багийнхан онцлон тэмдэглэсэн юм. Монголын төр засаг ихэд дэмжин ажиллаж байгаа болон Монгол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилсан анх удаагаа болсон үйл явдал гэсэн бөгөөд мөн оролцсон хүмүүсийн тоогоороо дээгүүрт орсон юм.

Энэхүү Joomla! Day Mongolia 2009 нь өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлсэн бөгөөд тун удахгүй "Joomla! Хэрэглэгчдийн Бүлгэм - Монгол" байгуулан олон нийтийн бүлгэм болгож бие биендээ туслан дэмжих боломжийг та бүхэнд олгох болно. Цаашид иймэрхүү төрлийн олон нийтийн сургалтууд, лекц, уралдаан тэмцээн зохиох бөгөөд Joomla! АНУ багийнхан дэмжин ажиллахаа мэдэгдсэн билээ.

Joomla! төслийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж цаашид дэлгэрүүлэх, улам олон хүмүүст нээлттэй эхийг хүргэх үйлсд хувь нэмрээ оруулах, хандив оруулах байгууллагууд, компаниуд, төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд, хувь хүмүүсийг бидэнтэй "Холбоо барих" хэсгээр дамжуулан холбогдохыг хүсч байна.

Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

01_joomladay

02_joomladay

03_joomladay

04_joomladay

05_joomladay

06_joomladay

07_joomladay