Joomla! Day Mongolia 2009

Сая сая инээмсэглэл

И-мэйл Хэвлэх PDF

Joomla! баг нь Joomla! 1.5-н талаар инээмсэглэх олон шалтгаантай. Одоогийн хувилбар нь олон сая удаа татагдсан бөгөөд төсөөлшгүй өргөн хүрээнд түгсэн байна. Програмыг кодыг бүрнээр нь шинээр бичсэн юм. Хэрэглэхэд хялбар бөгөөд бусад програм зохиогчдын хувьд холбох боломж сайтай. Хамгийн шилдэг байхын тулд PHP бүтцийн хувьд сайн төлөвлөж хийгдсэн юм.

Та Mambo эсвэл Joomla! 1.0 хувилбаруудыг хэрэглэж байсан бол Joomla! 1.5 нь маш олон талаараа АУС-ийн ирээдүй болсон гэдгээ баталж чадна. Хүчирхэг, уян хатан, аюулгүй байдлыг хангасан бөгөөд сурахад асар хялбар. Хөгжүүлэгчид, дизайнерууд маань агуулгын удирдлагын систем дундаа шилдэг болгох үүднээс нөр их хөдөлмөрөө шингээсэн билээ.

Та өөрийн Joomla! хувилбарыг татаж аваад цаашид түгээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

 

Үйлдлийн системүүд ба Нээлттэй стандартууд

И-мэйл Хэвлэх PDF

Joomla! нь Windows, ихэнх Linux, хэд хэдэн Unix болон Apple OS/X системүүд дээр ажиллана. Joomla! нь динамик мэдээллийг хүргэхдээ PHP ба MySQL мэдээллийн баазд суурилдаг.

Доод шаардлага нь:

  • Apache 1.x, 2.x ба түүнээс дээш
  • PHP 4.3 ба түүнээс дээш
  • MySQL 3.23 ба түүнээс дээш
PHP, MySQL ажиллуулж байгаа Windows IIS гэх мэт сервер дээр мөн ажиллах боловч Joomla!-гийн үндсэн багц ажиллахын тулд нэмэлт тохиргоо шаардлагатай байдаг.
 

Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн эхний өдөр

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteJoomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн эхний өдөр амжилттай боллоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлсэн бөгөөд бүх Монголчуудын хувьд чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцлон тэмдэглэлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд мөн ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Д.Одбаяр, АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй ЭЗБШӨЧ төслийн удирдагч Фернандо Бертоли, Joomla! үндсэн багийн төлөөлөгч Райн Озимек, Нүүдэлчид 2.0 багийн ахлагч Т.Алтансүх, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын хэлтсийн дарга А.Мөнхбат, хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж нар оролцож үг хэллээ.

Дэлгэрэнгүй...
 

Joomla! Day Mongolia 2009 амжилттай болж өндөрлөлөө

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteJoomla! Day Mongolia 2009 өдөрлөг анх удаагаа Монгол улсад 2009 оны 9-р сарын 29-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 9-р сарын 29-ний өглөө Мэдээллийн Технологийн Үндэсний Паркд болсон өдөрлөгийн нээлтэнд Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлж нээснээр өдөрлөг албан ёсоор эхэлсэн билээ. Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 9-р сарын 30-нд Нээлттэй Нийгэм Хүрээлэн дээр зохиогдсон Joomla! 1.5 Монгол хувилбарын үнэгүй сургалтанд янз бүрийн байгууллага, их дээд сургуулиудаас 80 гаруй хүмүүс оролцлоо. Ингээд Монгол улсад нээлттэй эхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулсан Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг маш амжилттай болсныг хэлэхэд таатай байна.

Дэлгэрэнгүй...
 

Бид бол сайн дурынхан

И-мэйл Хэвлэх PDF

Joomla! үндсэн баг, ажлын хэсгийн гишүүд нь бүгд сайн дурын програм зохиогчид, дизайнерууд, админууд бөгөөд Joomla!-г шинэ шатанд гарган хөгжүүлэхэд хамтран ажилладаг билээ. Joomla! баг нь Нээлттэй эхийн зарчмуудыг салбарын жишиг болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа олон сайн хүмүүсээс бүрддэг. Joomla! 1.5 хувилбар нь энэ төслийн түүхэн дэхь чухал үсрэнгүй ололт юм.

 
Хуудас 3-с 1