Joomla! PHP програм дээр ажилладаг. PHP нь хэд хэдэн янз байна. Үүнээс гадна вэб сервер хэрэг болох нь мэдээж. Joomla! нь Apache серверт ажиллахад илүү зохицсон бөгөөд Windows IIS сервер дээр нэмэлт тохиргоо хийснээр ажиллах боломжтой. Joomla! нь мэдээллийн баазтай бөгөөд одоогоор зөвхөн MySQL мэдээллийн баазын систем дээр ажилладаг.
Нилээд хүмүүсийн хувьд Apache сервер суулгахад нилээн хэцүү бөгөөд MySQL, PHP болон Perl суулгая гэвэл бүүр хэцүү ч байж болно. XAMPP, WAMP ба MAMP нь Windows, Mac OSX болон Linux үйлдлийн системүүдэд дээрх хэсгүүдийг нэгдсэн байдлаар хялбар суулгахад тусалдаг. Эдгээр багцууд нь зөвхөн өөрийн компьютер дээр суулгахад зориулсан.
Доод шаардлагатай хувилбарууд:
- Apache 1.x эсвэл 2.x
- PHP 4.3 ба түүнээс дээш
- MySQL 3.23 ба түүнээс дээш
Шинэчлэгдсэн шаардлагыг
Joomla! Техникийн шаардлага хуудсаас үзнэ үү.