Joomla! Day Mongolia 2009

Joomla!-г хэрхэн өөрийн хэл рүү хөрвүүлэх вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Ерөнхий мэдээлэл

Joomla! 1.5 хувилбарын бүх дэлгэцийг орчуулах боломжтой болсон. Суулгац, удирдлагын самбар болон үндсэн вэбсайтны хэсэг бүгд хамаарна.

Joomla! 1.5-ийн үндсэн татац нь суулгах үеийн олон хэлний сонголттой боловч удирдлагын самбар, үндсэн сайт нь үндсэн сонголтоор ганц англи хэлтэй учраас бусад хэлийг нэмж суулгах хэрэгтэй. Доорхи холбоосоор орж хэлний талаархи мэдээллийг авна уу.

Joomla! 1.5-н орчуулгын багууд удирдлагын самбар, үндсэн вэбсайт, жишээ мэдээллийг бүрэн хөрвүүлсэн багцыг тусад нь гаргасан байж болно. Тэдгээр суулгацууд нь Joomla! Нэмэлтийн Сан-гийн дотор тухайн орчуулгын багийн төслийн хуудсан дээр байж болно.

Шинэ хэлний багц хэрхэн суулгах вэ?

  • Эхлээд өөрийн сонирхсон хэлний удирдлагын самбарын болон үндсэн сайтын орчуулгын багцуудыг татаж авна.
  • Өргөтгөлүүд -> Суулгах/Устгах цэсээр орон хэлний багц тус бүрийг оруулан суулгана.
  • Хэлний удирдлага руу ороод Сайтын эсвэл Удирдлагын дэд хэсгүүд рүү орно. Тэдгээр хэсгүүдэд тохирох хэсгээ сонгоод хэрэгслийн мөр дээрээс Үндсэн хэл болгох товчийг дарна.

Хэлээ яаж сонгох вэ?

  • Үндсэн хэл нь Сайтын болон Удирдлагын самбарны хэсгүүдэд тус тусад нь өөрөөр тохируулж болно.
  • Үүнээс гадна хэрэглэгчид Сайт болон Удирдлагын самбарт өөрийн сонгосон хэлээ тохируулах боломжтой. Нэвтэрсэн үед энэ нь идэвхжинэ.
  • Удирдлагын самбарт нэвтрэн орохдоо тухайн үед ямар хэл хэрэглэхээ сонгож болно.

Хэлний багцууд болон нутагшуулан хөрвүүлсэн хувилбарыг хаанаас авах вэ?

Joomla! 1.5 нь шинэ хувилбар учраас тухайн хувилбарт хэлний багц гараагүй байж болно.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 7-р сарын 30, Лхагва гариг, 14:06 )  

Яагаад Joomla! гэж?

Joomla! АУС нь дараахи давуу талуудтай:
  1. Эхлэн суралцахад маш хялбар
  2. Аюулгүй, найдвартай ажиллагаа
  3. Үнэгүй, нээлттэй эхийн програм хангамж
  4. Маш өргөн сонголттой нэмэлтийн сан
  5. Монгол хэл дээр!