Joomla! Day Mongolia 2009

sl-4.jpg
sl-5.jpg
sl-3.jpg
sl-6.jpg
sl-1.jpg
sl-2.jpg
 

Удирдлагын самбарын Монгол хэлний багц


Joomla! 1.5 хувилбар нь өөрийн гэсэн хэлний багцтай болсон учир нэмэлт өөрчлөлтгүйгээр шууд хөрвүүлэн нутагшуулах боломжтой болсон юм.

Нэмэлтийн шинэ загварчлал


Нэмэлтүүд (Компонентууд, модулиуд, дизайн загвар гэх мэт) нь Joomla! АУС-н боломжуудыг илүү өргөтгөн сайжруулдаг. Нэмэлтийн шинэ загварчлал нь гуравдагч хөгжүүлэгчдийг илүү найдвартай, аюулгүй байдлыг хангасан шийдэл хөгжүүлэхийг шаардах болсон.

Хялбар байдал, удирдах боломж


Joomla! 1.5 хувилбарын мөр болгоныг шинээр бичсэн бөгөөд аюулгүй байдал, найдвартай ажиллагааг сайжруулж чадсан.

Сайжруулсан цэсний удирдлага


Шинэ цэсний удирдлагын тусламжтайгаар вэб администраторууд нь цэсний холбоосын төрлийг шууд өөрчлөх боломжтой болсон юм. Шинэ харагдацуудын тусламжтайгаар мэдээллийг төрөл бүрийн байдлаар хэрэглэгчдэд хүргэх болсон.

Чөлөөт, нээлттэй эхийн програм хангамж


Joomla! нь нээлттэй эхийн програм хангамж бгөөөд та үнэгүй авч хэрэглэж болно. Мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжүүлэгчид хувь нэмрээ оруулдаг.

Unicode UTF-8 кодчлолыг бүрэн дэмжсэн


Олон улсын үсгийн кодчлол – Unicode нь аливаа мэдээллийн технологийн шийдлийг олон хэлтэй болгох, Монгол гэх мэт хэл рүү нутагшуулах ажлыг асар хялбар болгодог.

Joomla! Day Mongolia 2009 амжилттай болж өндөрлөлөө

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteJoomla! Day Mongolia 2009 өдөрлөг анх удаагаа Монгол улсад 2009 оны 9-р сарын 29-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 9-р сарын 29-ний өглөө Мэдээллийн Технологийн Үндэсний Паркд болсон өдөрлөгийн нээлтэнд Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлж нээснээр өдөрлөг албан ёсоор эхэлсэн билээ. Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 9-р сарын 30-нд Нээлттэй Нийгэм Хүрээлэн дээр зохиогдсон Joomla! 1.5 Монгол хувилбарын үнэгүй сургалтанд янз бүрийн байгууллага, их дээд сургуулиудаас 80 гаруй хүмүүс оролцлоо. Ингээд Монгол улсад нээлттэй эхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулсан Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг маш амжилттай болсныг хэлэхэд таатай байна.

Дэлгэрэнгүй...
 

Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн эхний өдөр

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteJoomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн эхний өдөр амжилттай боллоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор үг хэлсэн бөгөөд бүх Монголчуудын хувьд чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцлон тэмдэглэлээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд мөн ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Д.Одбаяр, АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй ЭЗБШӨЧ төслийн удирдагч Фернандо Бертоли, Joomla! үндсэн багийн төлөөлөгч Райн Озимек, Нүүдэлчид 2.0 багийн ахлагч Т.Алтансүх, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын хэлтсийн дарга А.Мөнхбат, хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж нар оролцож үг хэллээ.

Дэлгэрэнгүй...
 

Joomla! Day Mongolia 2009

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteДэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29-нд 9 цагаас, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ, http://www.cabinet.gov.mn), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ, http://www.ictpa.gov.mn), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА, http://www.usaid.gov/mn/), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй...
 

Joomla! 1.5 Монгол хувилбар

И-мэйл Хэвлэх PDF

Joomla! Агуулгын Удирдлагын Системийн Монгол хувилбар 1.5.14 нь 2009 оны 9-р сарын 29-нд Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр нээгдэх бөгөөд та бүхэн дараахи холбоосоор татан авна уу: http://www.n20.mn/media/Joomla_1.5.14-Mongolian-Stable-Full_Package.zip

Joomla!-гийн сүүлийн хувилбар болох Joomla! 1.5.14 дээр суурилан бүтээгдсэн бөгөөд шинэ хувилбар гарах тухай бүр та бүхэнд хамгийн сүүлийн хувилбарт шинэчлэгдэн хүрэх болно.

Дэлгэрэнгүй...
 

USAID-н тусламж дэмжлэг

И-мэйл Хэвлэх PDF
USAID_Logoeprc_logo
ЭЗБШӨЧ төсөл (http://www.eprc-chemonics.biz) нь Монголын Татварын Ерөнхий Газартай хамтран гүйцэтгэсэн олон нийтийн харилцааг сайжруулах ажлын хүрээнд хоёр асуудал анх тулгарсан юм. Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг нь мэдээллийн технологийн шийдлүүдийг бүрэн ойлгож суралцан хэрэглэхэд хангалтгүй байсан болон төсвийн хөрөнгийн хүрэлцээ муугаас найдвартай, аюулгүй байдлыг хангасан вэбсайд зориулсан Агуулгын удирдлагын систем худалдан авах боломжгүй байсан юм. Эдгээр асуудлуудын улмаас төрийн вэбсайтууд хуучин мэдээлэлтэй, аюулгүй байдлын эрсдэл өндөр, хамгийн гол төр олон нийтийн харилцаа холбоо сул байсан.
Дэлгэрэнгүй...
 
Хуудас 3-с 1
voyagemongolie contact voyage Mongolie Le Voyage en Mongolie sur Twitter Le Voyage en Mongolie sur Facebook Les Voyages en Mongolie pour les francophones

Бид хэн бэ?

joomla_transteam_smНүүдэлчид 2.0 багийнхан нь та бүхэнд шинэлэг нээлттэй эхийн шийдлүүдийг эх болсон Монгол хэл дээрээ хэрэглэхэд туслах сайн дурын гишүүдтэй багийнхан бөгөөд Joomla! Үндсэн багийн зөвшөөрөлтэйгөөр та бүхэнд Joomla! 1.5 Монгол хувилбарыг хүргэж байна. Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

Дэмжигч сайтууд

Зохион байгуулагчид

Our Partners

Яагаад Joomla! гэж?

Joomla! АУС нь дараахи давуу талуудтай:
  1. Эхлэн суралцахад маш хялбар
  2. Аюулгүй, найдвартай ажиллагаа
  3. Үнэгүй, нээлттэй эхийн програм хангамж
  4. Маш өргөн сонголттой нэмэлтийн сан
  5. Монгол хэл дээр!